АНУ-ын Умард Каролина мужийн иргэн өнгөрсөн ням гарагийн шөнө хагарсан дугуйгаа сольж байгаад гараа машинд даруулжээ. 54 настай эмэгтэй хоёр гараа даруулж хавчуулсан учир амиа аврахын тулд хөлийн хуруунуудаа ашиглан 911 яаралтай түргэн тусламжийн утсанд дуудлага өгч аврагдсан байна.
Цагдаа нарын мэдээлснээр эмэгтэйг дугуйгаа сольж байх хооронд данхраад гулсаж харважээ. Дугуй болон машины хаалтын дунд хоёр гар нь хавчигдсан байна. Энэ үед тэсвэрлэшгүй их өвдөхийн дээр замаар нэг ч машин яваагүй ганцаараа байсан учраас 30 гаруй минутын хугацаанд гутлаа тайлж, хөлийн хуруунуудаа ашиглан товчлуурыг дарж аврагчдыг дууджээ.
Эмэгтэйн хоёр гарын 10 хуруу бүгд гэмтсэн тул орон нутгийн эмнэлэгт нэн даруй хүргэсэн байна.
Эх сурвалж: CNN