СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-17

Хорио цээр тогтоосон хугацаанд шүүх хурлыг цахимаар явуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

ШЕЗ-өөс хөл хорио тогтоосон хугацаанд (гуравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд) шүүх хуралдаан зохион байгуулахгүй байх, шүүх хурлын тов гаргахгүй байхыг бүх шатны шүүхэд үүрэг болгож байсан. Гэвч хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаа, шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон байдал зэргээс шалтгаалан зарим шүүх хуралдааныг товлосон өдөр, цагт онлайнаар явуулж шийдвэрлэжээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хугацаанд зөрчлийн 13 шүүх хурал, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай асуудлыг хэлэлцэх 5 шүүхийн хэлэлцүүлэг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь  зөрчлийн 25 хэрэг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь зөрчлийн есөн хэргийг онлайнаар хийж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.