СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: БСШУСЯ-ны саналыг үндэслэн сургууль, цэцэрлэгийн хориог үргэлжлүүлэх эсэхийг шийднэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улсын онцгой комисс Төрийн ордонд хуралдаж дууслаа. Энэхүү хурлаар ямар шийдвэр гарсан талаар манай сэтгүүлч С.Шүрэнчимэг, Ж.Отгонсүлд нар Төрийн ордноос мэдээлж байна 

Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин: 

-Баян-Өлгий аймгийн Онцгой комисстой цахимаар холбогдсон. Цагааннуур боомтоор Казакстаны талаас иргэд олноор орж ирж байгаа. 133 иргэнийг тусгаарласан. 50 иргэн гэрээр хяналтад байна. Цахимаар холбогдож, цахимаар ямар арга хэмжээ авах талаар тодорхой мэдээлэл авлаа. 

Франц улсын иргэний хувьд биеийн байдал тогтвортой байгаа. Одоогоор ямар нэгэн асуудал алга. БНСУ, БНФУ-аас ирсэн иргэдээс вирус илэрсэн. Дахин шинжлээд үнэн болох нь тогтоогдсон учир өчигдөр орой ЭМЯ мэдээлэл өгсөн. Эх оронтой иргэд учир иргэдээ авчирна. 

Иргэдийн хувьд тайван амгалан байгаарай. Сандрах зүйлгүй. 

Гурван иргэний хувийн мэдээллийг дэлгэх хэрэггүй. Битгий дайраарай. Хэнд ч тохиолдож болно шүү дээ.

Сургууль, цэцэрлэгийг 3 сарын 30 хүртэл хаасан шийдвэр үргэлжлэх эсэхийг БСШУСЯ-ны саналыг үндэслэн шийдвэрлэнэ. Саналаа танилцуул гэж үүрэг өгсөн байгаа. Баян-Өлгий аймагт хөл хорио тогтоож, хөдөлгөөн хаасан. Бусад аймгууд хэвийн байгаа. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

-Корона вирусийн халдвар дэлхийн 164 оронд илрээд байна. 180 мянган хүн өвчилсөн. 7000 орчим хүн нас барсан. Гадаад улсаас зөөвөрлөгдөн манай улсын гурван иргэн халдвар авсан байна. Ойрын хавьтлын 18 хүнийг шинжлэхэд вирус илрээгүй, гэхдээ ажиглалтыг 14 хоног хийнэ. 

УОК-ын албан ёсны мэдээлэл дууссаны дараагаар хэвлэл мэдээллийнхэн асуулт асууж, хариулт авлаа.
-Гурван иргэний биеийн байдал ямар байгаа вэ?
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
-Солонгосоос ирсэн хоёр хүний биеийн байдал тогтвортой байна.

-Берлинээс ирсэн иргэн бие нь анхнаасаа муу байсан юм уу?

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
-Тухайн хүн Москвагаас суусан. Халууныг нь хэмжиж оруулсан. Бүх хүнийг масктай оруулсан. Онгоцондоо ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байсан. Тухайн хүн онгоцонд суухдаа халуураагүй байсан. Тусгаарлаж авчирсан гэдэг нь ташаа мэдээлэл. Харин мэргэжлийн хяналтын байцаагч нар тусгаарлагдсан.

-Хөгшин настай, хүүхэдтэй хүмүүсээ эхний ээлжинд авчирна гэсэн боловч дунд нь зураглаач яагаад явж байна вэ?
Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Ард иргэдээ сэрэмжлүүлэг болгох үүднээс ямар зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байгааг баримтжуулах, цаашид сургамж үлдээх зорилгоор нэг зураглаач авч явсан.

-Гаднаас ирж байгаа хүмүүс ихэнхдээ эрсдэлт бүлгийн буюу хөгшин настай болон хүүхдүүд байна. Цаашид халдвар нэмж авчраад байвал яах вэ?

Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Өөрсдийнхөө иргэдээ авчирна. Эмчилгээнд яваад мөнгөгүй болсон, ядарсан, сульдсан хүмүүс ч байна. Тиймээс бид иргэдээ яаж ийж байгаад авчирна. Гол нь халуунтай байгаа хүмүүсийг онгоцонд суулгахгүй байх тал дээр анхаарна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.