СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-02-04

“Мөсний хатан” С.Баярмаад зургаан жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарт сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах бодисыг бусдад худалдсан гэх хэргийг хянан хэлэлцээд С.Баярмаад зургаан жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнэд 5 жилийн хорих ялыг тус тус оноожээ.

Тэдэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болсон байна.

“Мөсний хатан хаан” гэх нэрээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч, худалдан авагчид болон хууль хяналтын байгууллагын дунд танил болсон иргэн С.Баярмаа нь Түүнийг 2015 онд анх саатуулж, Төв аймгийн мөрдөнд хорьж байсан. Тухайн үедээ хамгийн их хэмжээтэй буюу 93гр “мөс” оруулж ирээд баригдаж байжээ.

Улмаар 2016 оны нэгдүгээр сарын 11-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүний хамтрагч Х.Мөнх-Эрдэнэд хоёр жилийн ял оноосон. Х.Мөнх-Эрдэнийн хувьд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан ч тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон тул хоёр жилийн хорих ял оноож байжээ.

С.Баярмаа нь Х.Мөнх-Эрдэнэд даалгавар өгч, БНХАУ-аас есөн удаагийн үйлдлээр нэг килограм орчим “мөс” оруулж ирсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эа оронч
4 жилийн өмнө
122.201.21.149

Юун ч бага ял вэ. Бас авилга уу

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.87

Baga yl ugchee iim bodis zarsan bolon hergelsen hvnd yliig changa ugch bmaar bn vr hoichid bolon vlger jishee bolson hvmvvs baga yl awaad bhiimaa bas l hahuul uu

Nyamdorj
4 жилийн өмнө
192.82.68.12

Mongoliin hamgiin adgiin humuus bol shuugch prokoruud ene tsag uyed

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.