СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Нөөцийн мах борлуулагдаж байгаа ч "Хүчит шонхор"-т махны үнэ буугаагүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Жил жилийн хавар махны олдоц багассанаас үнэ өсөж, иргэдийн нуруун дээр дарамт нэмдэг. Тиймээс ХХАХҮЯ-наас намрын махыг нөөцөлж, хаврын хахир цагт борлуулах замаар махны үнийг тогтоон барьдаг болоод цөөнгүй жилийг үджээ. 

Энэ жилийн хувьд махны үнэ илүүтэй нэмэгдсэн нь олныг бухимдуулах шалтгаан болж байна. Өнгөрсөн долоо хоногт хонины ястай мах 9000 төгрөгт шүргэсэн бол үхрийн цул мах 20 мянгад хүрсэн гэж мэдээлэгдээд байгаа. 

Тэгвэл энэ долоо хоногт "Хүчит шонхор" захад махны үнэ ямар байгааг сурвалжиллаа. Худалдаачдын зүгээс махны нийлүүлэлт бага байна. Ченжүүд болон өвөл дарсан хувь хүн дээр байсан мах борлуулж байна гэсэн юм. Үхрийн мах 9500-12 500 төгрөг, хонины мах 8500-9500 төгрөг, адууны мах 8500 төгрөгөөр борлуулагдаж байна.
Нөөцийн мах худалдаанд гарснаар махны ханшид нөлөөлж байгаа зүйл одоогоор алга байна. Шинэ мах орж ирэх болоогүй ч одоо байгаа үнээс 500-1000 төгрөгийн нэмэгдэлтэй борлуулагдах байх гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.