СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Ковид-19" илэрсэн гурван иргэний хоёр нь БНСУ-д байхдаа эмнэлгээр үйлчлүүлж байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.17/-ийн ээлжит цаг үеийн мэдээллээ хийж байна. Монгол Улсын гурван иргэн болох 30-60 насны гурван эмэгтэй коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан юм. Мөн Франц улсын иргэний сэтгэл санаа өндөр, биеийн байдал нь хэвийн байгааг албаныхан хэллээ.

.

“Монгол Улсад Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр, Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдлын тоо дөрөв болсныг албан ёсоор мэдээллээ.

Тэдгээр иргэнтэй ойрын хавьталд байсан 9 иргэнийг тусгаарласан. Мөн ирсэн даруй ХӨСҮТ рүү шилжүүлж тусгаарласан. Вирус илэрсэн иргэд бүгд эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн өгүүлэмжтэй байсан. Тиймээс иргэдийн хувьд эрүүл мэндийн байгууллагаар аль болох эмчлүүлэхгүй байх, утсаар зөвлөгөө авч байхыг хүсэв. Иргэдийг олон нийтийн газраар явахгүй байх, гараа сайн угаахыг дахин санууллаа. ” гэв. 

Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Франц, Канад улс хилээ хааж, гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар болж байна. .

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Монгол улсын хэмжээнд нийт 2339 хүнийг тусгаарлаж, ажиглалтанд авснаас одоогийн байдлаар 1330 иргэнийг тусгаарлан, эмнэлгийн байгууллагад ажиглалтандаа аваад байна. Үүнээс 293 сэжигтэй тохиолдлыг шинжлэхэд дөрвөн тохиолдол батлагдсан. Токио-Улаанбаатар нислэгээр 256 хүн ирснээс холбогдох байгууллагад тусгаарласан.

.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: .

/2020.03.16/-д БНСУ-аас хоёр Франц улсаас ирсэн нэг иргэнтэй ойрын хавьталд байсан 111 хүнийг тусгаарласан. Онгоцоор ирсэн иргэдийн 61 хүний шинжилгээг авч гаргасан байна.

Үлдсэн хавьтагчдад шинжилгээг хийж байна. Арбит тест хэмээх түргэвчилсэн оношлуураар онгоцоор ирсэн 43 хүний шинжилгээг даруй хийсэн. Үүгээр вирус илрээгүй. Коронавирусийн халдвар илэрсэн хэмээх мэдээллийг гадны эх сурвалжаас авсны дараа утсаар байнга залгахгүй байхыг хүсэж байна. Халдвар илэрсний дараа бид албан ёсоор мэдээлэх учраас хэвлэл мэдээллийн байгууллагынхан бидний ажилд төвөг удаж, ачаалал үүсгэхгүй байхыг хүсье.

Бид халдвар гарсан улсаас иргэдээ авчирч байгаа учраас эрсдэлээ тооцож, бүх зорчигчдыг онгоцонд амны хаалттай байлгаж байсан. БНСУ-аас ирсэн халдвартай хоёр хүний хувьд тэнд байх хугацаандаа эмнэлгээр үйлчлүүлсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.