СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хууль зүйн байнгын хороо 42 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоолыг батлуулсан байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын намрын чуулганы хугацаанд Хуульзүйн байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 70 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 14  төсөл, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, 6 танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ.

Ээлжит чуулганы хугацаанд тус Хууль зүйн байнгын хороо хэд хэдэн бие даасан, томоохон хуулиудыг батуулсан болохыг байнгы хороон дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар онцлон хэллээ. Тухайлбал, 

Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болгох замаар өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Монгол Улсад 1924 оноос хойш өмгөөллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа,

Мөн Оюуны өмчийн тухай хуулийг энэ намрын чуулганаар батлуулсан. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн уг хууль

Түүнчлэн энэ намрын чуулганаар батлуулсан нэгэн чухал хууль бол Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.

Манай улсад хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч тухайлбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдыг эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүнд, өмчлөх эрхэд халддаг хүний эрхийн ноцтой зөрчлүүд байсаар байгаа нь хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог илүү боловсронгуй болгох, тусгай субьектын хэрэг мөрддөг эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ухралт хийсэн гэх дүгнэлтийг НҮБ-аас авахад хүрсэн байдаг. Харин уг хуулийг баталснаар хүнйи эрхийн зөрчил буурна гэж үзэж байгаа юм. Мөн Хууль зүйн байнгын хороо холбогдох журмуудыг удахгүй батлах юм байна. 

Мэдээж Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг онцлох ёстой. Уг хууль батлагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, эсвэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаах шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй, зөвхөн мөрдөн шалгах хугацаа л тоологдоно.Түүнчлэн

Мал хулгайлах гэмт хэрэгт оноох ялыг өөрчилж, 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Олон тооны мал хулгайлсан, бүлэглэн мал хулгайлсан, техник хэрэгсэл ашиглан мал хулгайлсан, хил дамнуулсан мал хулгайлсан тохиолдолд 2-8 жилийн хорих ял оногдуулах бол зохион байгуулалттайгаар мал хулгайлсан, үүнийгээ амьжиргааны байнгын эх үүсвэр болгосон бол 12 хүртэл жилийн ял оногдуулахаар болсон юм.

Ээлжит чуулганы хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан бөгөөд практикт байгаа бэрхшээлүүдийг арилгах ач холбогдолтойг онцоллоо.  

Хууль зүйн байнгын хороо ээлжит чуулганы завсарлгааны хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллахаар байгаа юм байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.