СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ковид-19 вирусийн эсрэг вакцины клиникийн туршилт эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн 157 орон, бүс нутагт тархаад буй Ковид-19 коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тарилгыг өнөөдрөөс эхлэн клиникийн туршилтад оруулсныг АНУ-ын Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ. Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс туршилтыг санхүүжүүлэн Сиэттл дэх Кэйсер Перманенте Вашингтоны эрүүл мэндийн судалгааны хүрээлэнд гүйцэтгэх юм байна.

Энэ талаарх мэдээллийг албан ёсоор олон нийтэд дэлгэх болоогүй учир мэдээлэл өгсөн албаны эх сурвалж нэрээ нууцлахыг хүсчээ. .

Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон Модерна биотехнологийн компанийн хамтран хөгжүүлсэн урьдчилан сэргийлэх тарилгын клиникийн туршилтад сайн дурын эрүүл бие бялдартай 45 залуу оролцох ажээ. . Энэ удаагийн туршилтаар вакцины сөрөг нөлөөг шалгах бөгөөд дараагийн том туршилтуудын эхлэл ажээ.

Дэлхий даяар судалгааны хүрээлэнгүүд, улс орнууд Ковид-19 вирусээс урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авахаар улам бүр хичээж өрсөлдсөөр байна. Тэд шинээр гарч буй технологиудын тусламжтайгаар илүү үр дүнтэй тарилгыг богино хугацаанд гаргаж авахаар харилцан адилгүй аргаар туршиж байгаа юм. Тухайлбал зарим судлаачид насан туршийн бус ердөө сар юм уу хоёр сарын хугацаанд иргэдийг хамгаалах тарилга гаргаж авахаар ажиллаж байна.

Эх сурвалж: ABC News

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.