УОК-ын Шуурхай штаб өдөр бүр 12 цагаас мэдээлэл хийхээр болсон. Өнөөдрийн мэдээллийн цагийн мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэе. Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал "Гадаад улсын ямар ч иргэнийг Монгол Улс руу оруулахгүй. ОХУ-аас ирж буй хүнсний тээврийг л зөвхөн нэвтрүүлнэ. Гадаадад оршин суугаа иргэд тухайн улсдаа зохицон амьдарч, эрүүл мэндээ сахин хамгаалахыг хүсэж байна. Европт нөхцөл байдал маш хүнд байна. Тиймээс бидний хувьд улам бүр эрсдэл нэмэгдэж байна" гэлээ.
Бусад төрлийн өвчлөл, хоолны хордлого зэрэг эмгэгээс аль болох урьдчилан сэргийлэхийг иргэдэд МХЕГ-аас анхааруулж байна. Хүнсний бүтээгдэхүүний ихэнхийг гаднаас оруулж ирж байгаа тул хүнсний тасралтгүй байдлыг ханган ажиллаж байна.
ШӨХТГ-аас сар шинийн өдрүүдэд хөдөө орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулсан зөрчлийг илрүүлж, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгожээ.