СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ эдийн засгаа аврахын тулд зээлийн хүүгээ бараг 0 болгов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Ковид-19 коронавирусийн халдварын тархалтаас улбаалж дэлхийн эдийн засаг, хөрөнгийн биржүүдэд буурсан үзүүлэлтүүд ажиглагдаж байгаа юм. Эдийн засгийн шинжээчид цар тахалт вирусээс үүдсэн хямрал урт хугацаанд нөлөөгөө үзүүлнэ хэмээн таамаглаж байна.

Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ коронавирусээс улбаатай санхүүгийн хямралаас сэргийлэхийн тулд Холбооны нөөцийн банк зээлийн хүүгээ бараг тэг хүртэл хувь болгон бууруулж, .

Их Британи, Япон, Европын бүс нутаг, Канад, Швейцарийн Засгийн газрууд АНУ-тай ижил санхүүгийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ ням гарагт мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгийн яаралтай тусламжийн хөтөлбөрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. . Холбооны төв банк энэ сарын 3-ны өдрөөс хойш зээлийн хүүгээ тал хувиар бууруулаад байжээ.

Америкийн хөрөнгийн бирж дээр хувьцааны ханш бараг дөрвөн хувиар буурсан байгаа тул яаралтай тусламжийн хөтөлбөр ханшийг сэргээнэ гэж төлөвлөжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.