СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Dior, Givenchy зэрэг тансаг брэндүүд үнэгүй гар ариутгагч үйлдвэрлэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Франц улсад шинэ коронавирусийн 5,400 гаруй тохиолдол илэрч, 924 иргэн нас барсан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Европын бүсийг Ковид-19 коронавирусийн шинэ голомтоор нэрлэсэн бөгөөд эрх баригчдад туслахаар сүрчигний тансаг брэндүүд гар ариутгагч үйлдвэрлэхээр болсон байна.

Christion Dior, Guerlain, Givenchy зэрэг тансаг үнэртэн үйлдвэрлэдэг брэндүүд Францын эрх баригчдад коронавирусийн эсрэг тэмцэхэд туслахын тулд гар ариутгагч үйлдвэрлэн үнэгүй тараахаар болжээ.  

Үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрүүдээ ашиглан гар ариутгагч гель үйлдвэрлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Францын эрүүл мэндийн салбарын ажилтнуудад тараах ба жил бүр найман сая өвчтөнд үйлчилдэг эмнэлгийн 39 сүлжээгээр дамжуулж иргэдэд хүргэх юм.

Халдварт коронавирус тархсан бүс нутаг, улс орнуудад амны хаалт, гар ариутгагч хомсдоод байгаа тул тэдгээрийг үнэгүй үйлдвэрлэж, тараах нь халдвараас сэргийлэхэд чухал хувь нэмэр болно. Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд гараа тогтмол савандаж угаах болон гар ариутгагч хэрэглэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уриалж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.