Монгол улсад коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан ээн сарын 09-ний өдрөөс өнөөдөр/2020.03.16/ өглөөний 07:00 цаг хүртэл хот, хоорондын зорчин хөдөлгөөнийг хязгаарласан. Харин өнөөдөр өглөө хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан орон нутгийн замуудад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж илэрсэн зөрчилд газар дээр нь арга хэмжээ тооцож ажиллаж эхэлжээ.
Мөн улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авч байна.