Дэлхий нийтийг цочоосон короновирусын халдварын талаар гуравдугаар сарын эхний хагасын фото тоймыг Оросын Интерфакс агентлаг хийсэн байна.
ОХУ Евро-азийн эдийн засгийн холбооны орнуудад болон Хойд Солонгост короновирусын оношлуурын тусламж үзүүлсэн байна.
Фото: Reuters
Австралийн Сидней хотын иргэд тэнгэр рүү хараад “Гараа угаа” гэсэн бичиг уншсан нь хотын эрх баригчдын короновирусээс сэргийлэх зорилготой хийсэн сурталчилгаа байлаа. Тус улсад халдвар авсан хүний тоо нэмэгдэж, 160 болсон бөгөөд баасанг гаригт Дотоод хэргийн сайд нь шинэ төрлийн короновирусын халдвар авсан нь батлагдсан байна.
Фото: Анна Аркаева/ТАСС
Гуравдугаар сарын 12. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп COVID-19-ийн тархалттай тэмцэх зорилгоор гуравдугаар сарын 12-нд нэгэн шийдвэр гаргасан. Тодруулбал, Их Британиас бусад Европын орны иргэдийг АНУ-д зорчихыг хориглосон. Энэ шийдвэр нь гуравдугаар сарын 13-ны баасан гаригийн шөнөөс эхлэн хэрэгжив.
Фото: AP/ТАСС
Гуравдугаар сарын 11. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19 нь цар тахал болсон хэмээн зарлалаа. Португалийн Лиссабон хотын нэгэн рестораны үүдэнд байсан масктай нохой гэрэл зурагчны дуранд өртсөн нь энэ.
Фото: EPA/Vostock-photo
Гуравдугаар сарын 11. Турк улсад короновирусын халдвар бүртгэгдлээ. Европын орноод яваад эргэж ирсэн хүн COVID-19-ын халдвар авсан нь тогтоогджээ.
Фото: AP/ТАСС
Гуравдугаар сарын 11. Испанид Валенсид болдог Лас-Фальяас наадам короновирусын тархалтаас болж тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Тус улсад халдвар авсан хүний тоо 1674 болсон бөгөөд тэднээс 100 гаруйгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Фото: EPA/Vostock-photo
Гуравдугаар сарын 10. Хятадын аврах албаныхан Фужиан мужийн зочид буудлын нуранги дороос хүмүүсийг аврахаар ажиллаж байна. Вирусын халдвар авсан хүмүүсийг тусгаарлаж байсан зочид буудал нурж, 20 гаруй хүн нас барж, 40 хүн бэртэж гэмтжээ.
Фото: Reuters
Гуравдугаар сарын 9. Саудын Араб, Катарын засаг захиргаа иргэдээ COVID-19 гарсан улс орнуудад зорчихыг хориглолоо. Тэрчлан Саудын Араб улс нь лалын шашны ариун газар болон Мекке, Мединд мөргөх мөргөлчдийн хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Фото: AP/ТАСС
Гуравдугаар сарын 8. Ромын Пап Франциск анх удаа ням гаригийн мөргөлийн уншлагыг цахимаар хийлээ.
Фото: EPA/Vostock-photo
Гуравдугаар сарын 8. Италийн Засгийн газар спортын бүх арга хэмжээг түүний дотор хөлбөмбөгийн тоглолтыг үзэгчгүйгээр хийх шийдвэр гаргажээ.
Фото: Reuters
Гуравдугаар сарын 6. Өмнөд Африкт шинэ төрлийн короновирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. Гэргийнхээ хамт Итали яваад ирсэн 38 настай эр халдвар авсан нь батлагджээ.
Фото: Reuters
Гуравдугаар сарын 6. Японы Токио, Осака хотын захиргаа вирусын халдвараас болж сакура цэцэглэх үеэр болдог цэцгийн фестивалийг цуцаллаа. Дөрөвдүгээр сард болдог уламжлалтай энэ фестивалийг үзэхээр тус улсыг зорих жуулчдын тоо эрс өсдөг байсан билээ.
Фото: Reuters
Гуравдугаар сарын 5. Энэтхэгт сурагчид коронавирусын халдвараас сэргийлэх маскаа өөрсдөө гар аргаар хийж зүүж байна.
Фото: AP/ТАСС
Гуравдугаар сарын 5. ОХУ-ын Санкт-Петербург хотын нэгэн их сургууль (СЗГМУ)-д 15 хоногийн карантин тогтоожээ. Италиас ирсэн оюутан нь коронавирусын халдвар авч эмчлүүлж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.
Фото: EPA/Vostock-photo
Гуравдугаар сарын 5. Тайландад 2020 онд ирэх жуулчдын тоо короновирусээс болж эрс буурч байна. Энэ оны хоёрдугаар сард жуулчдын урсгал 40 хувиар буурсан бол гурав, дөрөвдүгээр сард бүр илүү багасна гэсэн тооцоо гарч байгаа аж.
Фото: EPA/Vostock-photo
Гуравдугаар сарын 4. Энэ өдөр халдварын 129 тохиолдол бүртгэгдсэн нь Хятад улсын хувьд нэгдүгээр сарын 20-ноос хойших хугацааны хамгийн бага үзүүлэлт болжээ.
Фото: EPA/Vostock-photo
Гуравдугаар сарын 4. Өмнөд Солонгосын эрх баригчид короновирусын халдварын тархалттай тэмцэх, иргэд бизнесээ дэмжихэд 10 тэрбум доллар зарцуулахаар шийдвэрлэжээ.
Фото: AP/ТАСС
Гуравдугаар сарын 3. Хятадад сүүлийн нэг өдөр 31 хүн нас барж, 125 хүн шинээр халдвар авсан нь бүртгэгджээ. Өмнөд Солонгост 4812, Италид 2026, Иранд 1,501 хүн халдвар авсан гэсэн тоо баримт энэ өдөр бүртгэгджээ.
Фото: Reuters
Гуравдугаар сарын 3. Хөрөнгийн биржүүдийн индекс короновирусээс болж унав.
Фото: EPA/Vostock-photo