СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-14

БНСУ-аас ирэх иргэдийг Цэргийн эмнэлэг, "Энхсаран сувилал"-д тусгаарлахаар болов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

БНСУ-аас тусгай нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийг эмнэлэг, сувиллын зориулалтын болон цэргийн хуарангийн зохион байгуулалттай байруудад тусгаарлахаар болж хоёр өөр төлбөрийн нөхцөлийг гаргаад байсан.

Эхний ээлжийн нислэгээр ирэх 250 иргэний 60 гаруй хувь нь цэргийн зориулалтын байранд тусгаарлагдахаар төлбөрөө хоногийн 40 000 төгрөгөөр тооцоолж холбогдох дансанд байршуулсан юм.

Харин Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга .

Иймд цэргийн хуарангийн зориулалттай байранд тусгаарлагдахаар төлбөрөө шилжүүлсэн иргэд сувиллын газарт тусгаарлагдах болсон тул зөрүү төлбөрийг нэмж төлөхөөр болж байна.

Маргааш БНСУ-аас захиалгат нислэгээр ирэх 252 иргэний 47-г нь Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт, үлдсэн 205 иргэнийг Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудлаас 9 километрийн зайд орших Энхсаран сувилалд тусгаарлахаар боллоо.

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах 47 иргэн жирэмсэн, сахиуртай өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эрүүл мэндийн шалтгаантай байгаа юм байна.

Цаашид Сөүл, Токио, Москва, Истанбулын тусгай нислэгээр ирэх иргэд бүгд хоногийн 50000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр болж байгааг анхаарна уу гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.