МБШТ Гандантэгчэнлин хийдийн зүгээс нийслэл хот дахь хийдийн томоохон хувилгаадыг оролцуулсан өвчин тахлын үед хурдаг "Лхам бурханы Мамо туган" хурлыг хурахаар болжээ.
Хаврын тэргүүн барс сарын билгийн тооллын 21 буюу гуравдугаар сарын 15-ны ням гарагт 11:30-15:00 цагт, Батцагаан цогчэн дуганд "Лхам бурханы Мамо туган" хэмээх хурлыг хурахаар болжээ. Энэхүү хурлыг 2019 оны өвөл өвчин ханиад ихсэх үед Гандан хийдэд дэлгэр хурж байсан гэнэ.
Aюулт өвчин Covid-19 Монгол оронд бодитой илэрсэн энэ үед бүх нийтээрээ залбирч буян хураахыг Гандантэгчэнлин хийдээс уриалав. Хурлыг хаалттай хийх бөгөөд сүсэгтэн олон Гандантэгчэнлин хийдийн цахим хуудсаар шууд үзэн цахимаар даган баясах боломжтой. Мөн ТВ-5 телевиз орон даяар шууд дамжуулна.