СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: БНСУ-аас эхний ээлжинд ирэх 250 хүнийг шинжилгээнд хамруулах боломжгүй гэлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

БНСУ-д буй монгол иргэдээ тусгай нислэгээр эх орондоо авч ирэхтэй холбогдуулан  Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. 

Шинэ төрлийн коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.

Эхний ээлжинд эмнэлгийн хяналтанд байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр авчирна.

2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 07.45 цагт Улаанбаатар-Сөүл, 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгүүд хийгдэх бол Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт тус тус хийхээр хуваарь гарч бэлтгэл ажлыг хангаад байна.

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдрийн буюу 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 14:00 цагаас өмнө . Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

Одоогийн байдлаар 210 хүн төлбөрөө төлсөн бөгөөд БНСУ-аас ирэх хүмүүсийн 85 хувь нь төлбөрөө төлжээ.

Монгол Улсад ирээд тусгаарлах 14 хоногийн хугацаанд байрлах байр нь цэргийн хуарангийн зориулалттай, сувилалын зориулалттай гэсэн хоёр төрөл.

Төлбөр төлөлт дээр хэд хэдэн хүндрэл гарч байгаа юм байна. Нэгдүгээрт АТМ-ээс төлбөр төлөхөөр хэний нэрээр төлж байгаа нь мэдэгдэхгүй байна. . Тиймээс Шуурхай штабын утсанд хандаж мэдээллээ өгөхийг хүслээ.

Шуурхай штабын гол зорилго нь Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах бөгөөд 60 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

. Иймээс урьдчилсан байдлаар 20-35 мянган төгрөгийн үнэтэй 100 ширхэг цагаан хэрэглэл худалдан авч бэлдээд байна. Тухайн иргэний гэр бүлээс цагаан хэрэглэл авчраагүй тохиолдолд худалдан авч болно. 

 Шадар сайд өнөөдөр зарим тусгаарлах байртай танилцахаар болсон. Иргэдийн хүсэлтээр татан авах ажиллагааг зохион байгуулж, шуурхай штабаас гаргаж байгаа шийдвэрийг дагаж мөрдөнө.

Одоогоор Сөүл хот руу 1-2 удаагийн нислэг, Токио, Москва, Истанбул хотууд руу тус бүр 1 удаагийн нислэг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Эдгээр нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлах бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ". Түүвэр байдлаар 10-20 хүнээс шинжилгээ авах байх. Буруу ташаа мэдээлэл өгсөн бол хуулийн дагуу ял шийтгэл оногдуулдаг. Иймээс иргэд хариуцлагатай хандах хэрэгтэй. Монгол Улсын хуулинд аль улс оронд амьдарч байгаа манай улсын иргэн эх орондоо ирж болно хэмээсэн байдаг. Иймд эх орондоо ирэх иргэдийн хүсэлт маш ихээр ирсэн тул энэ арга хэмжээг авч ажиллаж байгаа тул иргэд бид нарын өгч байгаа мэдээллийг цаг алдалгүй авахыг анхааруулж байна" гэсэн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.