СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-13

Мөнгөн дэвсгэртээр хийх гүйлгээг хязгаарлах шийдвэр УОК гаргаагүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байгаа нь хэрэглэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн дагуу шуурхай ажлын хэсэг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их дэлгүүрийн нэг давхарт талбай түрээслэгч “Артизан” ХХК-ийн гурилан бүтээгдэхүүн худалдаалж буй үйл ажиллагаатай танилцаж, шалгалаа.

Шалгалтын явцад “Артизан” ХХК-ийн албаны хүмүүсээс тайлбар авахад “коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн мөнгөтэй харилцахгүй байхаар дотооддоо ярилцаж хэрэгжүүлсэн арга хэмжээ” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Гэвч Улсын Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас тухайн асуудалтай холбоотой .

Дээрээс нь карт болон мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх нь аль ч тохиолдолд гараас гарт дамжих тодорхой тогтсон ижилхэн үйлдэл хийгдэж байгаа тул энэ үйлдэл нь хэрэглэгчийн эрхийг хязгаарласан явдал болж байна гэж үзлээ.

Ингээд нэг удаагийн бээлийг тогтсон хугацаанд тогтмол сольж хэрэглэх, нэг удаагийн ариутгах хэрэглэл ашиглах, касс болон үйлчилгээний ажилтаныг тус бүрт нь ажиллуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа гэж Монгол Улсын Шадар Сайдын ажлын албанаас мэдээллээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.