СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-03-13

Хорио цээрийн дэглэмийг долоо хоногоор сунгаж магадгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Улсын онцгой комиссын шуурхай хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хуралдаж, Франц улсын иргэнээс корона вирусийн халдвар илэрсэн учир Улаанбаатар хот болон орон нутгийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ны даваа гарагийн 07 цаг хүртэл зогсоох шийдвэрийг гаргасан. 

Энэхүү шийдвэрийг дахин сунгах эсэх талаар УОК-оос албан ёсны шийдвэр гараагүй байгаа хэдий ч хэд хэдэн үндэслэлээр долоо хоногоор сунгаж магадгүй байгаа гэж эх сурвалж мэдээллээ. 

Франц улсын иргэнтэй 1-р зэргийн хавьталттай иргэдийн шинжилгээний хариу “сөрөг”, “халдваргүй” гэж гарч байгаа ч энэхүү . Мөн зарим төрийн байгууллагууд ажилчдаа 14 хоногийн хугацаатай, цалинтай чөлөө олгоод байгаа нь дээрх мэдээллийг улам баталж байна хэмээн үзэх үндэс байна. 

Тодруулж хэлбэл, франц иргэн гуравдугаар сарын 7-ноос эхлэн халуурч эхэлсэн ба олон улсын туршлагаар вирусийн илрэх нууц үе 14 хоног үргэлжилж байгаа тул хөл хориог дахин долоо хоногоор сунгаж, гуравдугаар сарын 23-нд цуцлах магадлал өндөр байгаа ажээ. 

Эх сурвалжийн энэхүү мэдээлэл баттай эсэх нь УОК-ын хэвлэлийн хурлаар баталгаажна. УОК-ын 12 дахь хуралдаан хэзээ болохыг манай сайт уншигч, үзэгчдэд тухайн үед нь шуурхай мэдээлэх болно. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.