СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-13

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсын 2020 оны 2 дугаар сарын Нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцуулж байна.

Үндэсний Статистикийн хорооноос энэ оны 3 дугаар сарын 13-ны өдөр хийх “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн мэдээллийн хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр хийхээр болсон билээ.

ҮСХ-ны Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд Нийгмийн салбарын үзүүлэлтүүд, ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан Эдийн засгийн салбарын үзүүлэлтүүдийг танилцуулж байна. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланда.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (3.8%) мянгаар, өмнөх улирлаас 141 (0.3%)-ээр тус тус өссөн бол .
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 4 дүгээр улирлын тайланд хамрагдсан 679.8 мянган ажиллагчдын медиан цалин 905.0 мянган төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.4 (10.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 76.3 (6.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

нь улсын дунджаас 145.6-403.8 (11.7%-32.5%) мянган төгрөгөөр бага байна.
Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 123.2 (9.9%) мянган төгрөгөөр их байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.