СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ Ирак дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлгийн эсрэг хариу цохилт өглөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ Ирак дахь Ираны  дэмжлэгтэй зэвсэгт бүлгийн  эсрэг агаараас хариу цохилт өгч, зэвсэгт бүлгийн хоёр гишүүн амиа алдсан тухай мэдээлжээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээгээр Иракт байрласан Ираны дэмжлэгтэй Катайб Хезболла бүлгийн зэвсгийн таван агуулах, байгууламжийг устгасан байна.

Энэ долоо хоногийн лхагва гарагт Кэмп Тажи цэргийн баазад Ираний дэмжлэгтэй зэвсэгт бүлгэмээс пуужин харваж Америкийн хоёр, Британийн нэг цэрэг амиа алдсан юм. Катайб Хезболла бүлгийн байгууламжуудад Америкийн армийн эсрэг ашигласан зэвсгүүд хадгалагдаж байсан тул агаараас дайралт хийж хариу цохилт өгсөн хэмээн мэдэгджээ.

Америкийн Батлан хамгаалахын сайд Марк Эспер ард түмэн, ашиг сонирхол, холбоотон, хүчнүүдээ хамгаалахын тулд хариу барина хэмээн мэдээлсэн байна. Өнгөрсөн жилийн хугацаан Ирак дахь Америк болон холбоотон орнууд 13 удаа Ираны дэмжлэгтэй цэрэг армийн дайралтад өртжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.