СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-13

БНСУ-аас ирэх иргэдийг Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд тусгаарлахаар болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу, хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна. 

1., 6-18 настай хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу 420000 төгрөгийг тухайн иргэний ар гэрийнхэн нь Монголд Онцгой Байдлын Ерөнхий Газрын дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Дээрх төлбөрийг БНСУ-аас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Хэрэв дээрх төлбөрийг хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, жагсаалтад байгаа төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

2.Сөүлээс эхний нислэгээр ирэх бүх зорчигчийг Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлах бөгөөд цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл болон .

3.Нийт зорчигчийн ачааг нисэх буудлаас ар гэр нь ирж авах бөгөөд зорчигчдын хувьд зөвхөн гар тээштэйгээ тусгаарлах байранд шууд очино.

4.Нийт зорчигчийн бүртгэл бүхий мэдээллийг ирүүлэхдээ эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өвчний талаарх мэдээлэл, тухайн иргэний Монголд байгаа ар гэртэй холбоо барих мэдээллийг ЭСЯ–наас 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор Улсын Онцгой Комисст ирүүлнэ.

5.Чартер нислэгээр нутаг буцах иргэд эрүүл мэндийн асуумжид санаатайгаар худал мэдээлэл өгөх, халдварт өвчтэйгөө нуух, улмаар бусдад халдаасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд заасан .

6.Коронавирусийнн халдвар дэлхийн 100 гаруй улсад тархсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал хэмээн зарласан. Энэ цаг үед Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа тул Улсын Онцгой Комиссын шаардлагуудыг Монгол Улсын иргэд хатуу мөрдөж биелүүлэх үүрэгтэй.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.