Энэ долоо хоногт авто ослын улмаас гурван хүний нас барсан бөгөөд үүний нэг бага насны хүүхэд байжээ. Тээврийн цагдаагийн албанд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл таван хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 16,0 хувиар, гэмтсэн хүн 22,2 хувиар тус тус буурч, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 33,4 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
Дундговь аймгийн Дэлгэрцогт сум “Хээрийн шанд” гэх газар асфальтан замд Toyota Prius-10 маркийн М жолоочтой автомашин онхолдож, зорчигч 5 настай эмэгтэй Б-гийн амь насыг хохироосон ноцтой хэрэг энэ сарын 09-ны өдөр гарсан.
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4-р багийн нутаг дэвсгэр шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 37 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
Баянхонгор аймгийн Жинст сумын 3-р багийн нутаг “Өвөр хоолой” гэх газар шороон замд улсын дугааргүй Mustang-5 маркийн мотоцикл өчигдөр онхолдож, жолооч 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон байна.