СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-03-13

Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулж дуусжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Сонгуульд оролцох нам, эвсэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хуульд заасан хугацаанд багтаан Үндэсний аудитын газарт хүргүүлдэг.

Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө агуулгад нийцсэн уриатай байж болох аж. Гэхдээ нэр дэвшигч тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглодог билээ.

Харин сонгуулийн тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө, нам, эвсэл энэ сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн заалттай.

Энэ хүрээнд улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж дуусжээ. Эрх баригч МАН сар шинийн өмнө ажлын хэсэг байгуулж, Их тэнгэрийн аманд мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар шөнө дөл хүртэл ажилласан. Тэд энэ сарын 5-наас өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулж, дуусан намынхаа удирдлагуудад хүлээлгэн өгчээ. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл мөрийн хөтөлбөрийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэлэлцсэн билээ.

Тэгвэл АН ч мөрийн хөтөлбөрөө боловсруулж дууссан байна. Сонгуульд оролцохоор бэлтгэж буй бусад нам, эвсэл ч мөрийн хөтөлбөрөө боловсруулж, хуулийн хугацаанд амжиж өгөхөөр бэлтгэж буй гэсэн.

Ташрамд, УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газар гуравдугаар сарын 1-нээс өмнө нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах сонгуулийн зардлын дээд хэмжээг баталдаг. Энэ дагуу Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоогоод байгаа юм.

Нэг нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбумаар тогтоосон. Үүнээс гадна нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тойрог тус бүрээр нь баталдаг. Хамгийн их зардлыг аймгуудаас Хөвсгөл, дүүргээс Баянголд нэр дэвшигчид зарцуулах эрхтэй байхаар тогтоосон аж.

С.Заяа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.