СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сөүлд нэг оффисийн 90 ажилтан коронавирусийн халдвар авсны улмаас ажлын байранд өөрчлөлт оржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Албан тасалгаанд ажилладаг иргэд хоорондоо хоёр метрээс дотогш зайд харьцахгүй. Мөн нийтийн хоолны газар хашлага зэргийг байршуулж эхэлжээ.

Тухайн ажилтан нь утасны дуудлагын газрын ажилтан бөгөөд гэр бүлийн 9 гишүүнээс гадна хамт ажиллаж байсан 90 хүнд тараасан байна. Тиймээс олуулаа цуглахгүй, ойрхон ярилцахгүй байх, сүмийн цуглаанд явахгүй байхыг сануулсаар байна.

Сүүлийн хоёр өдөр халдвар тээгчдийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Цаашид ч буурах хандлагатай байгаа ажээ. 

Өнгөрсөн шөнийн байдлаар дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусийн халдвар тээгч Хятадад 80903 байгаа бол Итали 12460, Иран 9000, БНСУ 7869 бүртгэгдээд байна. Францад 2284, Герман 1960, АНУ-д 1312 халдвар тээгч өнгөрсөн шөнийн байдлаар бүртгэлтэй байна.

Эх сурвалж: Bolorchuluun Chuluundorj /Сэтгүүлч/

https://v.kakao.com/

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.