СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тосгоны захирагчийн сонгуульд 2 нохой, 1 ямаа нэр дэвшжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Вермонт мужийн Фэйр Хэвен нэртэй жижиг тосгоны захирагчийн сонгуульд нэр дэвшигчид тодорчээ. Өнгөрсөн жилийн тосгоны захирагчийн сонгуульд ямаа ялсан байна. Одоо тус тосгонд захирагчийн суудлыг эзэлсэн байгаа Линколн нэртэй шүдлэн ямаа энэ жилийн сонгуульд дахин нэр дэвшжээ.

Фэйр Хэвен тосгонд менежерийн албан тушаалыг амьтад биш хүн хашдаг байна. Тосгоны бүрэн дунд боловсролын сургуулийг шинэчлэн засварлах хандивын мөнгө цуглуулахын тулд хотын даргын хүндэт суудлыг тэжээвэр амьтдад шилжүүлэхээр менежер шийдвэрлэжээ.

Тосгоны менежер Жон Гантерын хэлснээр хэрэв та өөрийн тэжээвэр амьтнаа захирагчийн суудалд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр бол таван ам.долларын хураамж төлөх ёстой юм. Нийт .

Тэжээвэр амьтад тосгоны захирагчийн суудалд нэг жил байх бөгөөд энэ жилийн сонгуульд Линколн ямаа герман шеферд үүлдрийн аврагч нохойд байраа алдаж магадгүй байгаа ажээ. Өрсөлдөөнд мөн спаниель үүлдрийн өөр нэг нохой өрсөлдөж байгаа тул энэ жил тосгоны захирагчаар ямаа биш нохой сонгогдох өндөр магадлалтай юм байна. Өнгөрсөн жилийн сонгуулиар Линколн ердөө гурван саналаар ялж байжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.