Шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна. Өнөөдөр 15:41 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын 149 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдоод буй.
Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна.
Харин Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Английн иргэнээс авсан сорьцыг 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лабораторид шилжүүлжээ. Хариу нь маргааш гарна. Английн иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ. Тухайн иргэн коронавирусийн халдвар тээгч франц иргэнтэй зэрэгцээ суудалд сууж ирсэн юм.
Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХХ