Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн гишүүд, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийн хандиваар Коронавируст халдвар (COVID-19)–ыг эрт илрүүлэх бүхий түргэвчилсэн оношлуур 275 ширхэгийг Эрүүл мэндийн яам-д хандивлаж байна.
Энэхүү тестийг цус болон ийлдэст үзэх бөгөөд үр дүн 10-15 мин-д гардаг, 98.8 хувь мэдрэг чанартай, вирусийн халдвар нь цусанд орсон буюу халдвар аваад 4-13 хоног, 13-30 хоногтой кэйсүүдэд шинжилгээ хийж мэдрэг чанарыг тодорхойлсон.