СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эмнэлгийн хог хаягдлын бизнес ба хуурамч төсөв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Манайд эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдалыг тусад нь устгах хуулийн зохицуулалт, дүрэм, журам бий. Энэ ч үүднээсээ эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн хог хаягдлыг тусад нь ялгаж хаяхад төсвөөс багагүй зардал гаргадаг. Багагүй гэдэг нь хэдэн арваар тоологдох сая төгрөг.

Үүнийг “Захиргааны шинэ санаачилга” ТББ “Төсөвтөө эзэн болцгооё” санаачилгынхаа хүрээнд ил болгожээ. 

З.Баярсайхан захиралтай тус компани 1996 онд анх машин засварын үйлчилгээ эрхлэн байгуулж байсан аж. Улмаар 1999 оноос эхлэн бүх төрлийн барилга угсралт, засвар, засал чимэглэл, сантехник, цахилгаан, инженерийн шугам сүлжээний угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэж эхэлсэн гэдэг.  

Улмаар 2005 оноос эхлэн Эрүүл мэндийн байгууллагуудын аюултай эрсдэлтэй хог хаягдал устгах үйлдвэрийн судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлж 2008 онд өөрийн хүссэн энэхүү ажлыг ЭМЯ-тай хамтран хийх болсон байна.

Ингээд 2009 онд ЭМЯ-наас зарлагдсан эмнэлгийн хог хаягдал халдваргүйжүүлж устгах тендэрт оролцон шалгарч 2010 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн албан ёсоор энэхүү үйл ажиллагааг явуулах болжээ.

Тухайлбал,  

Улсын нэгдүгээр төв эмнэлэг л гэхэд 39 сая төгрөгийн эмнэлгийн хог хаягдалд зарцуулахаар төсөвлөж түүнээсээ 38 саяыг нь “Элемент” ХХК-д өгдөг аж.

Харин

Нэг үгээр эмнэлгүүд их мөнгө төсөвлөөд түүнийхээ тодорхой хувийг “Элемент”-д өгдөг. “Элемент” хариуд нь монофоль эрх эдэлдэг хэмээн судалгаа хийсэн Төрийн бус байгууллагынхан үзэж байна.

Ингэж нэг  нэгнийхээ булхайг нуун “эмнэлгийн хог хаягдал” гэгч бизнес дээр тэд хамтран ажилласаар иржээ.

Тэдний энэ булхайг “Захиргааны шинэ санаачилга” ТББ 21 аймаг, есөн дүүргийн улсын төв эмнэлгүүд, Эрүүл мэндийн төвүүд, бүсийн оношлогооны төвүүд гээд 60 орчим байгууллагыг хамруулсан хийсэн шилэн дасны судалгааны үндсэн дээр гаргажээ.

Ингээд дээрх зөрчлүүд илэрсэн учир АТГ болон холбогдох хууль, хяналтынханд шалгуулахаар өгсөн байна.   

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.