СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-12

Польш улсын хоёр иргэнээс коронавирусийн шинж тэмдэг илрээгүй тул буудалд нь үлдээжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Хөвсгөл нуур” зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн тул эрүүл мэндийн байгууллагад ханджээ.

Энэ дагуу 14:00 цагийн үед яаралтай түргэн тусламжийн эмч нар ирснээс гадна цагдаа, онцгойгийн хамгаалалт гаргасан юм.

.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс энэ талаар тодруулахад “ эмч нар зөвлөгөө өгөөд буудалд нь үлдээсэн. Иймд одоогийн байдлаар тус зочид буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” хэмээв.

Польш улсад нийт коронавирусийн 31 тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд гурван хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.