Өмнөговь аймгийн хэмжээнд ариутгалын 8 ширхэг функтийг хийж Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомт мөн Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн замд байршуулжээ.
Говийн нөхцөлд зохимжтой ус маш бага зарцуулдаг. Тоосонцор манан үүсгэж ариутгадаг ба чанар стандартад нийцсэн гэдгээрээ давуу талтай.
Тухайн төхөөрөмжийн зах зээлийн үнэ 150.000.000-180.000.000 төгрөг байдаг бол Ханбогд сумын залуус нэг ширхэг ариутгалын төхөөрөмжийг 8.400.000 төгрөгөөр аж ахуйн аргаар хийж аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгчээ. Ачааны болон суудлын автомашин бүгдийг ариутгахад нэн тохиромжтой гэдгийг албаныхан онцолж байлаа.
Өмнөговийн залуус өөрсдийн нөөц боломжоо дайчлан ариутгалын төхөөрөмжийг хямд зардлаар бүтээжээ pic.twitter.com/YI6WaY9ae4
— Khural Seju (@syez2005) March 12, 2020