Япон улсын “Kurabo Industries” коронавирусийг 15 минутын дотор оношилдог тест худалдаанд гаргах тухай мэдэгдлээ.
Гуравдугаар сарын 16-наас эхлээд Хятадаас эхлэн зах зээлд борлуулах болсноо цахим хуудасдаа мэдээлжээ.
Нэг багцын үнэ 250 орчим ам.доллар байх бөгөөд гол худалдан авагчид нь эмнэлгийн лаборатори, судалгааны төвүүд байх аж.
Ташрамд дурдахад "Kurabo Industries" хувьцаа 400 иенээс 2,173 болтлоо өсөөд байгаа юм.
Эх сурвалж: reuters.com