Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн гудамжид Toyota Landcriuser-70 маркийн автомашин, Hyundai porter маркийн автомашинтай мөргөлдөж хүн гэмтлээ гэх дуудлага мэдээлэл 17.40 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Ослыг шалгах явцад Hyundai porter маркийн автомашины жолооч 41 настай Т нь 1.21 хувийн согтолттой нь тогтоогджээ.
Иймд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, өөрийнхөө болон бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг ТЦА-аас анхаарууллаа.