СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-03-12

О.Боргилыг цагдан хорих шийдвэр гаргажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Боргилд холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэжээ.

Гэвч ял тогтоолыг танилцуулахын өмнө О.Боргилын өмгөөлөгчийн зүгээс “Талийгаачийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардлыг төлөх санал гаргаж, шүүх хуралдааныг тав хоногийн турш хойшлуулах” хүсэлт гаргасныг шүүх хангаж гуравдугаар сарын 16-ны өдрийн 09.00 цагаас шүүх хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн хэмээн буруутгасан учраас О.Боргилд аваад байсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг өөрчилж, цагдан хорих шийдвэр гаргасан байна.

“ОБ пластик” компанийн эзэн Н.Отгонбаярын хүү болох О.Боргил нь 2019 оны дөрөвдүгээр сарын 09-10-нд шилжих шөнө хамтран амьдрагч 22 настай Ц гэгчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, амиа хорлоход хүргэсэн болох нь урьдчилсан байдлаар ийнхүү тогтоогджээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.