Коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол гараа зөв угаах.
Ер нь бол хүн бие зассаны дараа бохир зүйлд хүрсний дараа байнга гараа савандаж угаах нь зүйтэй. Гараа зөв угааж эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж дадал болгох нь эрүүл мэндээ хамгаалахад оруулж буй том хувь нэмэр болох юм.
-Хатуу саван, шингэн саван, гар ариутгагч бодис гээд маш олон төрлийн хэрэглээний материал байна. Эдгээрийн дотроос алийг нь хэрэглэх нь зүйтэй вэ?
-Химийн элемент бага орсон, бактерийн эсрэг саванг хэрэглэх нь илүү тохиромжтой. Хүмүүс саван сонгохдоо ихэвчлэн өнгө үнэрээр нь авдаг. Энэ бол буруу юм. Химийн элементийг агуулсан байдаг учир харшил үзүүлэх нөлөөтэй байдаг. Савандаж угаах боломжгүй тохиолдолд гар ариутгагч бодис хэрэглэх нь зүйтэй.