Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвартай холбогдуулан цаг үеийн мэдээллийг өдөр бүрийн 11:00 цагаас хүргэсээр байна.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас коронавирусийг ЦАР ТАХАЛ гэж зарласан. Яагаад гэвэл дэлхийн дийлэнх улс орнуудыг хамарсан, халдварт өвчний байдал нэлээд ноцтой гэж үзсэн учир цар тахал гэж үзсэн.
Цар тахалын үед хүний эрүүл мэнд, амь нас эрсэддэг учир эрүүл мэндийн байгууллага толгойлон мэргэжлийн удирдлага, аргазүйгээр хангаж ажилладаг учир иргэд айж сандрах шаардлагагүй гэдгийг онцолъё.
Халдварыг эрт илрүүлэх, оношлох, эмчилгээ хийх, трахалтыг таслан зогсоох, хянах гэсэн үндсэн дөрвөн үүргээ хэрэгжүүлэх ёстой. Бид энэ арга барилаар ажиллаж байна.
ДЭМБ-аас эрсдэлт бүлэгт өндөр настан буюу 60-аас дээш насныхныг тооцож байсан бол өнөөдрөөс эхлээд 40-өөс дээш насныхныг эрсдэлт бүлэгт хамруулан тооцож байна. Тиймээс 40-өөс дээш насныханд зориулсан тусгай зөвлөмжийг гаргаж эхэлсэн. Энэ бүхэнд тохирсон зөвлөмж, зөвлөгөөг бид авч ажиллана.
-Дэлхийн 117 улсад 118 326 тохиолдол бүртгэгэдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 280 хүн нас барж нийт 4292 хүн нас барлаа.
Шинээр Болив, Ямайка, Конго улсад коронавирусийн халдвар бүртгэгдлээ. БНХАУ-д 24 цагийн дотор 31 хүн нас барсан байна.
БНСУ-д 242 тохиолдол шинээр бүртгэгдэж 60 хүн нас бараад байна.
Италид 977 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 10149 болж нас баралт 631-д хүржээ.
Иранд 881 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 8042, нас баралт 354 болсон.
Сүүлийн 2 долоо хоногт БНХАУ-аас бусад улсад нэмэгдэж байгаа халдварын тоо 13 дахин, халдвар гарсан улсын тоо 3 дахин нэмэгдсэн. Ирэх долоо хоногт халдвар тархах улс орон, хүн, нас баралтын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байна.
Тиймээс ДЭМБ-аас улс орнуудад яаралтай бөгөөд шийдэмгий арга хэмжээ авахыг сануулсаар байна.
Дэлхийн 81 улсад халдвар одоогоор бүртгэгдээгүй. 57 улсад 10-100 тохиолдол мэдээлэгдээд байна. Цар тахлын улс оронд
-ДЭМБ-аас короновирусийг цар тахал гэж нэрлэсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд олон төрлийн хязгаарлалтын арга хэмжээг авч байна.
Тухайлбал, АНУ-ын 24 мужид онц байдал зарласан. Баасан гарагаас эхлээд АНУ-Европын зорчигч тээврийг нэг сарын хугацаанд зогсоох шийдвэр гаргаад байна. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын ачаа тээвэрт хамаарахгүй.
Мөн Германы агаарын тээврийн Лувтханза 04-р сарын 19-ийг дуустал нийт 23 мянга гаруй нислэгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн. Европ, Ази тивийг хамарсан нислэгүүд багтаж байна.
БНХАУ халдварын тархалтыг тууштай бууруулж байгаа ч гэсэн гадаадаас шинэ халдвар зөөвөрлөгдөн орж ирж буй учир Бээжин хотын захиргаанаас олон улсын нислэгээр орж ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгах шийдвэр гаргажээ.
Өнгөрсөн 7 хоногт БНХАУ-д 6 шинэ тохиолдол бүртгэгдсэний 5 нь Итали, нэг нь АНУ-аас ирсэн байна. Тиймээс гадаад улсаас ирж буй иргэд гэртээ эсвэл тусгайлан бэлтгээн байруудад 14 хоногтйн туршид өөрийгөө хянах бөгөөд богино хугацаанд ирж буй гадада улсын иргэдийг зөвхөн нэр заасан зочид буудлуудад байрлуулах, улмаар заавал шинжилгээнд хамруулсны зочид буудлаас гарах боломжтой гэжээ.
-Франц иргэнтэй ойрын хавьтлын 126 хүний коронавирус илрээгүй. 03-р сарын 10-нд ХӨСҮТ-д 4 хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулсан. Тэдний хариу ч мөн сөрөг гарсан.
03-р сарын 11-нд 8 хүнийг тусгаарлан тандалт, шинжилгээ хийж байна.
Бага баянд 11, Бадрах энэржи кэмфэд 64, Дарханд нэг, Дорноговьд 35, Хэнтийд 2, Орхонд 11, Хөвсгөлд 2 нийт 149 иргэнийг ажиглалтад авсан.
Франц иргэнийг эмчилж байна. Давтан шинжилгээ авсан. Сэтгэл санааны хувьд тогтворгүй, дефресстэй байна. Монголд халдвар тараасан гэдэгтээ санаа зовсон байдалтай байна. Тиймээс манай эмчлэгч эмч нар монголчууд ойлгож байгаа, агаар дуслын замаар халддаг өвчин учир зөвхөн хувь хүнтэй холбоотой асуудал биш гэдгийг зөвлөж буй. Сэтгэл санаа тогтворгүй байх нь эмчилгээг маш үр дүнгүй болгодог.
Түүний хувьд бидний эмчилгээнд найдаж байгаагаа онцолсон. Анх тусгаарлалтад орж хотруу авч ирэхэд ихээхэн үл тоож байсан бол одоо биднийг хүлээн зөвшөөрч, биднийг хүндэтгэж, бидний эмчилгээнд найдлага тавьж байна.