СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хуавей” компанитай хамтран ажиллах хугацаагаа сунгалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

.

Мөн хамтран ажиллах компанийн жагсаалтад нэр нь багтсан АНУ-ын биш 114 харьяа байгууллагатай хамтран ажиллах хугацааг сунгахаар шийдвэрлэсэн гэж мэдэгджээ. Энэ байгууллага ирэх сарын 1-нд дуусах байсан гэрээний хугацааг шалгаснаар шийдвэрийг гаргасан аж.

Түүнээс гадна “Хуавей” компанитай хамтран ажиллах АНУ-ын компаниуд зөвхөн тус улсын үндэсний аюулгүй байдалтай холбоогүй салбарт хамтран ажиллах болно гэж дурджээ. АНУ энэ компанийг зэвсэгт хүчин, БНХАУ-ын тагнуулын албатай хамтран ажилласан болон багаж хэрэгслээ хууль бусаар ажиглалт хийх зорилгоор ашигласан гэж буруутгажээ. Харин үүнийг нь “Хуавей” компани үндэслэлгүй гүтгэлэг, улс төрийн шалтгаантай болон өрсөлдөөнд ашиглаж байгаа арга хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Вашингтон өнгөрсөн тавдугаар сард “Хуавей” компани болон түүний 70 орчим охин компанийг АНУ-ын технологийг худалдан авах,  компаниудаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр бизнес хийхээс сэргийлэх зорилгоор хар жагсаалтдаа оруулсан билээ.

Х.ОЮУНБОЛД

2020.3.12 ПҮРЭВ № 48 (6273)

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.