Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн талаас илүү хувь нь буюу 63 мянга гаруй хүн хэдийн эдгэрчээ. Мөн халдвар авсан хүмүүсийн 80 хувьд нь өвчин хөнгөн байдлаар туссан байна. Одоогоор дэлхий даяар шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан тохиолдол 113 мянга бүртгэгдсэнээс 81 мянга нь Хятадад, нас барсан хүний тоо 4000 гаруй байгаагаас 3000 нь Хятадад оногдож байна.
Эндээс харахад өвчний улмаас нас барах тохиолдол 3.5 хувьтай байгаа юм. Нас барсан хүний олонх нь архаг хууч өвчтэй өндөр настай хүн байгаа бөгөөд залуусын хувьд вирусийн халдвараас болж нас барах эрсдэл тэгтэй тэнцүү гэж болно гэдгийг ВВС агентлаг онцолж байна. Эмч нарын ажиглалтаар шинэ вирус нь маш ойрын зайд хүнтэй харилцвал агаар дуслын замаар тархах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл та хоёр метрээс ойр зайд хүнтэй харилцах үед халдвартай хүн найтаавал халдвар авч болзошгүй. Мөн титэм вирус нь хатуу гадаргуу дээр хоёр болон түүнээс дээш хоногийн хугацаатайгаар хадгалагдах боломжтой нь нотлогдсон.