СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2020-02-03

ЭЕШ-д гар утсаараа бэлдэх боломжтой боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Багшийн туслах 800” –г Z үеийнхэнд зориулан бүтээв

Орчин үеийн хүүхэд залуус буюу Z-үеийнхэн мэдлэг боловсролыг заавал танхимын сургалтаас авах ёстой гэж үзэхээ больсон.  Тэд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж,  мэдлэг боловсролыг интернетээс тэр дундаа гар утаснаасаа авдаг болоод удаж байна. Та хүүхэддээ “Номоо унш, хичээлээ хий, шалгалт чинь ойртлоо” гэж хэлэхийн оронд “Уутсаа аваад ир ЭЕШ-д бэлддэг апп суулгаад өгье” гэж хэлвэл ямар дуртай зөвшөөрөхийг та төсөөлөөд үзээрэй. Таны хүүхэд ямар их баярлах бол? Тиймээс “Багшийн туслах 800” аппликейшн нь Z үеийн захиалгаар хийгдэж байгаа юм.

“Багшийн туслах 800” -Боловсролын тэгш бус байдлыг арилгаж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Монголын боловсролын салбарын нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол “Боловсролын тэгш бус байдал” юм. Сүүлийн жилүүдийн ЭЕШ-ын дүн гарахтай зэрэгцэн хүүхдүүдийнхээ бага оноо авсныг гайхан шагшрах эцэг эхчүүд маш олноор гарч ирдэг. Суурь шалтгааныг нь тэд ярьдаггүй мөртлөө  хүүхдээ эсвэл багшийг буруутгах хандлага илүү байдаг нь ч үнэн. Энэ нь боловсрол тэгш бус олгогдож байгаагийн хамгийн тод илрэл. Тиймээс бид орон зай, цаг хугацаа, эцэг эхийн санхүүгийн чадамжаас үл хамаарах хялбар боловсролын хэрэглэгдэхүүнийг бий болгож, тэгш бус байдлыг арилгахыг зорьж байна.

“Багшийн туслах 800” -Монголын боловсролын салбарт Edutech, хиймэл оюуныг хөгжүүлнэ

Орчин үед амжилттай яваа бизнесменүүд мэдээлэл технологи, хиймэл оюуныг анхлан нэвтрүүлж давуу байдлыг өөрсдөдөө бий болгон, амжилтад хүрч байна.  Тиймээс сүүлийн үед fintech, insutech гэх мэт мэдээллийн технологи суурьтай моделиуд трэнд болж байгааг та анзаарсан байх. Бид Монголдоо анх удаа  edutech буюу мэдээллийн технологи, хиймэл оюуныг боловсролын салбарт ашиглаж байгаа цогц төсөл гэдгээрээ онцлог юм.

“Багшийн туслах 800” –Монголын шилдэг багш сурагчдад онлайнаар хичээл заана

Бид заах арга зүйн ур чадвар өндөртэй, бэлдсэн сурагчид нь ЭЕШ-д тогтмол өндөр оноог авдаг, төрөл бүрийн олимпиадуудад амжилттай оролцдог шилдэг багш нарыг сонгон авч хамтран ажиллаж байна. Шилдэг багш нарын заасан хичээлүүдийг ЭЕШ-д бэлдэж буй сурагчид болоод хүссэн хэн ч орон зай,  цаг хугацаанаас үл хамаарч хялбар аргаар өндөр оноо авах боломжийг таны хүүхдэд олгож байна.

“Багшийн туслах 800” Японы боловсролын салбарт дэвшил гаргасан технологийг нутагшуулж байна

Боловсролын систем, технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч Япон Улс Z үеийн хүүхдүүдийг ямар аргаар бэлтгэвэл илүү үр дүнтэйг судлан Studysapuri онлайн платформыг нэвтрүүлснээр ЭЕШ-д өндөр оноо авахуулаад зогсохгүй боловсролын тэгш бус байдлыг арилгахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Японы нийт ахлах ангийн сурагчдын 70 хувь нь энэ аппыг хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан ажээ. Тиймээс Тайланд, Филиппин, Вьетнам зэрэг орнууд мөн боловсролын системдээ уг платформыг ашиглаж байгаа. Бид Япон Улсын боловсролын технологийн тэргүүлэгч компани болох “Касталия” компанитай хамтран “Багшийн туслах 800” аппликейшныг 2020 оны хоёрдугаар сарын 03-ны  өдөр буюу өнөөдрөөс эхлэн сурагчдын хэрэглээнд нэвтрүүллээ.

Цахим хуудас: www.bagshiintuslah800.mn
https://www.facebook.com/Bagshiintuslah/

Холбоо барих утас: 78-100-800, 8081-8253, 88066167

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.