СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-12

Сөүл-Улаанбаатар чиглэлд яаралтай нисэх иргэдийг бүртгэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын Онцгой Комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн.

. Иргэд та бүхэн бүрдүүлэх материалтай маш сайн танилцаж, бичиг баримтаа бүрэн бүрдүүлэхийг хүсье.

ХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

• Эмнэлгийн хяналтад байдаг иргэд
– Эмнэлгийн нотлох баримт бичгүүд

• Жирэмсэн эх
– Жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаас өмнө эмчээсээ зөвлөгөө авах, жирэмсний 36 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу.
– Эмнэлгийн магадлагаа

• Бага насны хүүхэд
– 0-14 насны хүүхэд

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
– Нотлох баримт бичиг

• Өндөр настан
– эмэгтэй 55 ба түүнээс дээш настай
– эрэгтэй 60 ба түүнээс дээш настай

ХЭЗЭЭ БҮРТГЭХ ВЭ?

.

ЯАЖ БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

• Дээрх шаардлагыг хангасан иргэд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд гадаад паспорт болон холбогдох бусад баримт бичгүүдийг бүрдүүлэн ирж бүртгэлийн маягт, эх орондоо очоод 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар /өдөрт 50-70 мянган төгрөг/ улсаас тогтоосон байгууламжид тусгаарлагдах нотломжид гарын үсэг зурж бүртгүүлнэ.

Консулын хэлтсийн хаяг: 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관 영사부,
Daesagwan-ro 34-gil, 41, Yongsan-gu, Seoul, Consular Section, Embassy of Mongolia.

АНХААРАХ ЗҮЙЛС!

– Чартер нислэгийн тийзийн төлбөр нэг хүний 254 ам.доллар. /МИАТ-ын буцах тийзтэй иргэдэд хамаарахгүй/
.
ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар өнөөдрөөс эхлэн хүсэлт, өргөдөл хүлээн авахгүй. 3 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө тус фэйсбүүк хуудсанд ирүүлсэн хүсэлт нь чартер нислэгт бүртгэх үндэслэл болохгүй.
– Бүрдүүлэх баримт бичгийн эхийг заавал шаардахгүй хуулбар байж болно.
– Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй.
– Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу гадаад улсын иргэдийг 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тул.
– Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөж байна.

Лавлах зүйл байвал ЭСЯ-ны шуурхай утас 010-2723-3464 дугаараар холбогдоно уу.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.