“Латин Америкийн бяцхан охид юу чаддагийг дэлхий дахин харуулцгаая...”
Энэ бол өдгөө 50 настай боловч 25-тай бүсгүй мэт гялалзаж буй үзэсгэлэнт од Женнифер Лопезийн Майами дахь Super Bowl Америкийн хөлбөмбөгийн тэмцээний өмнө хэлсэн “галзуу” үг байлаа. Тэр 43 настай од Шакирагийн хамт тайзан дээр таазны бүжиг хийн дуулж, өвдгөөрөө гулган, гитар бөмбөр хүртэл тоглож жинхэнэ халуун цустай бүсгүйчүүд юу хийж чаддагийг харуулан гал дүрэлзүүлж чаджээ.
Шакира, Лопез нар хамтран 20 дуу ердөө 12 минутад багтаасан ч урлагийн иж бүрэн тоглолтыг үзүүлж гялалзсан үдшээр шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьсан юм. Дэлхий даяар Латин Америкийн халуухан бүсгүйчүүдийн өнгөрсөн шөнө Super Bowl дээр эрч хүчийг мэдрүүлж чадсан гал ассан тоглолтын талаар шуугиж байна. Өнгөрсөн жил Maroon 5, 2018 онд Жастин Тимберлэкийн бут ниргэсэн тайзыг энэ жил Лопез, Шакира нар хамтран шилдэг хит дуунуудаараа “бөмбөгдөв”. Уг гал ассан үзүүлбэрийг толилуулж байна.