Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөнд гарын үсэг зурж, Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр буруутгаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Да.Ганболдыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.
Да.Ганболд нь 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр “Дубайн гэрээ” хэмээн алдаршсан Оюутолгойн далд бүтээн байгуулалтын гэрээнд Монголын Засгийн газрыг төлөөлж гарын үсгээ зурсан бөгөөд энэхүү гэрээний улмаас Оюутолгойн орд газраас Монгол Улсад орж ирэх байсан ашиг 15 жилээр хойшилсон хэмээн буруутгагдах болсон юм.
АТГ-ын энэхүү үйлдэлд Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл туйлын ихээр эгдүүцэж “Шадар сайд асан Да.Ганболдыг хуулиа биелүүлснийх нь төлөө яллагдагчаар татжээ! Прокурор цайрсан байснаа бүр давраад "галзуурч" эхэлжээ!” хэмээн шүүмжилсэн байв.