Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд "Хаан палас" ХХК-ийн "Кемпински" зочид буудалд ДЭМБ-ын таван зөвлөх байрлаж байсан таван өрөө, хонгил, лифт, зочин угтах болон хүлээлгийн хэсэг зэрэг нийт 320 метр квадрат талбайд өнөөдөр "Халдваргүйжүүлэлт" ХХК халдваргүйтгэл хийжээ.
Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс эцсийн халдваргүйтгэлийн явцад хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, халдваргүйжүүлэх уусмалаас дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн байна.
ДЭМБ-ын таван мэргэжилтэн Монгол улсад ажиллах үеэрээ амны хаалт зүүгээгүй нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд болон УИХ-ын даргатай хийсэн уулзалтын зургуудаас ил болсон нь олны шүүмжлэлд өртсөн юм.