СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-11

НМХГ: Тэмдэглэгээг хайхраагүйн улмаас хугацаа нь дууссан өндөг худалдан авах эрсдэлтэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Шинэ жил, цагаан сараар зарагдаагүй өндгийг “Бүрд” захад зарж байна гэх мэдээлэл нэгэн иргэн зурагтай нь жиргэжээ. Тухайн иргэний мэдээлснээр 344 дугаартай өндөг нь өнгөрсөн оных гэсэн тэмдэглэгээг илэрхийлж байгаа гэсэн юм. Бид энэ талаар НМХГ-ын Мал, эмнэлгийн хяналтын улсын байцаагчаас лавлан асуув.

“Дээрх өндөгний хувьд ИОД гэж бичсэн нь иоджуулсан өндгийг хэлж байгаа. Манай улсад НВЦ болон Баян өндөгний үйлдвэрүүд иоджуулсан өндөг үйлдвэрлэн гаргадаг. . Дээрх иргэний мэдээллээс харахад өнгөрсөн жилийн 344, 364 өдөрт өндөглөсөн өндөг байна.

Иргэдийн хувьд өндгөн дээрх тэмдэглэгээг мэдэхгүй, нягталж хараагүй улмаас хугацаа нь дууссан өндөг худалдан авах эрсдэл байдаг.

Манай улсын стандартад өндгийг +2-4 хэмд хөрөгчид 30 хүртэлх хоног хадгалсан бол шинэ 30 дээш хоног хадгалсан бол хуучирсан гэж үздэг. Харин Оросын стандартад өндгийг 90 хоногийн хугацаатай хадгалж болно гэж заасан байдаг.

. Түүнчлэн шинжилгээний бичиг заавал дагалдах ёстой. Тухайн шинжилгээний бичиг дээр хэзээ, хаана үйлдвэрлэсэн, хэдэн хэмд хадгалах ёстой зэрэг мэдээлэл бичигдсэн байдаг. Иймээс иргэд өндөг худалдан авахдаа хэзээ өндөглөсөн тэмдэглэгээг харж худалдан авах хэрэгтэй гэдгийг анхааруулж хэлмээр байна” гэлээ.

Энэ мэт хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаа газар байвал зургийг нь авч баримтжуулан НМХГ-ын 70128012 гэсэн дугаарт хандан мэдээлэх боломжтой ажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.