Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020.03.06-ны өдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчидтэй тэдний хүсэлтээр албан уулзалт хийсэн билээ. “ASB”-гийн төлөөлөгчид “Аэрофлот”-ын онгоцоор ирэхдээ корона вирусийн халдвар илэрсэн Францын иргэнтэй хамт зорчсон нь ихээхэн анхаарал татаад байсан билээ.
Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.03.10) албан өрөөндөө тусгаарлагдан шинжилгээ өгсөн байна. Өнөө өглөө гарсан шинжилгээний дүнгээр хариу нь “сөрөг” үзүүлэлттэй гарчээ.