Солонгосын хамтлаг, дуучид олонд танигдах хүртлээ амаргүй давааг давдаг. Продюссеруудын зүгээс тавьдаг хатуу шаардлагуудын нэг нь эсрэг хүйстэн, болзооноос холуур өнгөрөх явдал юм.
Алдартай охидын хамтлаг ийм төрлийн хэл ам, гүтгэлэг, заль мэхэнд өртөхгүй байх амаргүй. Харин бүтэн есөн жилийн турш нэг ч удаа эсрэг хүйстэнтэйгээ холбоотой асуудлаар анхаарал татаж байгаагүй хамтлаг бол Apink гэжээ.
Болзоо хэдий сайхан ч алдартнуудын хувьд эсрэгээрээ ирээдүйн замналд нь сөргөөр нөлөөлдөг гэж үздэг.
Одоогоор зургаан гишүүнтэй байгаа Apink хамтлагийнхан ВТОВ хөвгүүдийн хамтлагтай тун ойр. Учир нь тэд нэг компанийн ивээн тэтгэж продюссерлэсэн залуус юм. Гэхдээ хоорондоо болзох, хайр дурлалын асуудалд орооцолдсон зэрэг цуу яриа гаргаж байгаагүй гэнэ.
Apink-тэй адил болзооны тухай цуу ярианаас холуур өнгөрдөг бусад уран бүтээлчдээс нэрлэвэл GOT7 хамтлагийн Жин Ён, ВТОВ-ын Пеньел, Минзи, Лим, ВТS-ын Жин, 2РМ-ын Жун.К, SHINee-ын Тэ Мин, В.А.Р –ын Зело нарыг дурджээ.
Одууд эсрэг хүйстэнтэйгээ болзох, эсвэл үерхвэл шүтэн бишрэгчдээ алдахаас эмээдэг аж.
Эх сурвалж: www.koreaboo.com