СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иранд коронавирусээс хамгаалахын тулд хортой архи ууж, 44 хүн нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Иран улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулснаар коронавирусийг эмчилдэг гэх хууль бусаар үйлдвэрлэж нэрсэн согтууруулах ундаанд олон зуун хүн хордож эмнэлэгт хүргэгдсэн ба багаар бодоход 44 хүн нас баржээ. Тус улсад коронавирусийн халдварын 8,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 300 орчим иргэн амьсгал хураагаад байгаа юм.

Ойрхи Дорнодын бүс нутагт Иран улс Ковид-19 шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болоод байна. Түүнчлэн коронавирус спиртэд тэсвэргүй тул согтууруулах ундаа ууснаар өөрийгөө хамгаалж чадна гэсэн хуурамч цуу үг хаа сайгүй тархжээ.

Хортой архи үйлдвэрлэж иргэдэд худалдсан долоон хүнийг 40 гаруй хүний аминд хүрсэн хэргээр баривчлан саатуулжээ.

Ираны Кузестанд коронавирусийн халдвар тархсан бөгөөд согтууруулах ундаанд хордож нас барсан тохиолдол вирусийн улмаас амиа алдсан иргэдээс илүү байгаа юм. Тодруулбал Кузестанд хортой согтууруулах ундаанд хордож 30 гаруй хүн нас бараад байгаа бол коронавирусээр 18 иргэн нас баржээ.

Эх сурвалж: USA Today

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.