СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Харвардын их сургууль оюутнуудаа тав хоногийн хугацаанд явахыг даалгажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-д коронавирусийн халдвар тархаж халдварын тохиолдол мянга давсан тул Коачелла хөгжмийн наадам зэрэг олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг хориглож, сургуулиудыг цахим хэлбэрт шилжихийг уриалаад байгаа юм. Засгийн газрын уг шийдвэртэй холбогдуулан Харвардын их сургууль үйл ажиллагаагаа зогсоож цахим хэлбэрт шилжиж буйгаа зарлалаа.

Их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч Рэчель Дэнийн хэлснээр Харвард хавар, зуны улирлын хичээлээ хааж цахим хичээлийг оюутнуудад орох ба дотуур байранд амьдардаг оюутнуудыг ирэх тав хоногийн хугацаанд гэртээ буцахыг шаарджээ. Тодруулбал энэ сарын 15-ны дотор дотуур байрнуудыг бүрэн чөлөөлөхийг хүссэн байна.

Харвардын цахим хичээл энэ сарын 23-ны өдрөөс албан ёсоор эхлэх ажээ. Оюутнуудын эрүүл мэндийг хамгаалахын тулд Кэмбриж, Массачусеттс дэх Харвардын оюутнуудыг хаврын амралтаа дуусгаад эргэж ирэхгүй байхыг уриалсан байна. Хичээлдээ суулгүй, найз нөхөдтэйгээ уулзахгүй байх нь оюутнуудад хэцүү ч Засгийн газрын шийдвэрээр олон нийтийн цугларалтыг багасгаж, эрүүл мэндийг хамгаалахын тулд өөр арга байхгүй гэдгийг Харвардын удирдлагууд мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.