СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн М.Энхболд: УИХ-ын 73 дугаар тогтоол бол 6-7 заалт бүхий шийдвэр шүү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Тавантолгойн ордыг тойрсон үйл явдлууд ар араасаа хөвөрч байна. УИХ-ын дарга асан З.Энхболд 2018 онд УИХ-аас гаргасан 73 дугаар тогтоолын талаар хүчингүй болгох ёстой гэж ярьсантай холбогдуулж бид УИХ-ын гишүүн М.Энхболдоос дараах тодруулгыг авсан юм. 

УИХ-ын гишүүн М.Энхболд: 

-2018 оны УИХ-ын 73-р тогтоол бол Таван толгойн орд газар төдийгүй говийн бүс нутгийн уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал чиглэлүүдийг Засгийн газарт өгсөн тогтоол гарсан. Одоогоос бараг 2 жилийн өмнө шахуу гарсан тогтоол. Энэ хоёр жилийн хугацаанд хийгдэж байгаа ажлууд бол энэ тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж байгаа  гэж ойлгохоос өөр арга байхгүй.

Энд авто зам, төмөр зам, цахилгаан станц, нүүрс, химийн үйлдвэрийн тухай, уул уурхайн салбарт ашиглагдах усыг хөрсний болон гүний хосолмол системээр ашиглах талаар гэх мэт олон асуудал энд хөндөгдсөн. Харин Таван толгойн орд газрын 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргах тухай асуудлыг Засгийн газрыг судалж энэ заалтаа хэрэгжүүлэхийн өмнө Улсын их хуралд танилцуул гэсэн заалттай гарсан тогтоол.

Энэ тогтоолыг шууд хүчингүй болгох тухай асуудал ярьж байгаа нь учир дутагдалтай асуудал болно. Энэ тогтоолын дагуу хийгдсэн бүхий л ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч энийг нэгдсэн журмаар авч үзэх ёстой. Угаасаа стратегийн орд газрыг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг нь УИХ-ын эрх мэдлийн хүрээний асуудал байдаг.

Жишээлэх юм бол 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Таван толгойн орд газрыг ашиглах талаар боловсруулсан төслийг миний бие Улсын Их Хурлын даргатай ярилцаж, УИХ-ын дэд дарга Цогд ойлгуулж танилцуулж, Зандаахүүгийн Энхболд дарга, Р.Гончигдорж даргад танилцуулж, ингээд Улсын их хурлын дарга, Улсын Их хурлын гурван дэд дарга хамтарч, нийт дөрвүүлээ гарын үсэг зурж Улсын их хурал дээр Засгийн газрын боловсруулсан төслийг нь авчирч танилцах нөхцлийг нь бий болгож байсан түүхтэй гэсэн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.