СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ж.Амарсанаа: Сайн дурын эмч нарын баг Дорноговьд цалингүй ажиллана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа корона вирус дэгдсэн БНХАУ-ын Ухань хотод очиж ажиллах хүсэлтээ өмнө нь өгч байсан. Энэ удаад тэрбээр Дорноговь аймаг явах хүсэлт гаргажээ. Түүнтэй ярилцав. 

"Хаппи веритас" эмнэлгийн захирал Ж.Амарсанаа: 

-Ухань хотод очиж ажиллах хүсэлтийг маань дэмжиж, төрөл бүрийн мэргэжлийн эмч нар хандсан. Харамсалтай нь манай багийг тийш нь явуулаагүй. Өдгөө тэнд байдал тогтворжиж, түр эмнэлгүүдээ татан буулгаад эхэлчихлээ. Гэтэл өчигдрөөс энэ вирусийн халдвар Монголд, тэр дундаа Дорноговьд дэгдлээ. Иймд бид өчигдөр УОК-т хандан хүсэлтээ дахин өгсөн. Бид нар цалин пүнлүү нэхэхгүй. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллана. Харамсалтай нь, УОК удаан, хүнд сурталтай байгаад гайхаж байна. Хурдан, шуурхай ажиллах хэрэгтэй байна. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн миний тухай ярьсан яриаг сонссон. Тэр бол тэр хүний ертөнцийг үзэх үзэл юм даа. 

Бид нар өнөөдөр ч очоод ажиллахад бэлэн байна. Гэвч, хотоос гарах хөдөлгөөнийг хориглосон. Яаж ийгээд гарч болох ч Дорноговь руу биднийг нэвтрүүлэхгүй шүү дээ. Иймд Засгийн газрын зөвшөөрөл зайлшгүй хэрэгтэй. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.