СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн эмч, сувилагчид хилээ хаахыг шаардаж ажил хаялаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын бүх мужид тархаад буй шинэ төрлийн коронавирусээс болж хилээ хаахыг шаардсан Хонконгийн эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилчид өнөөдөр ажил хаяж жагсаал хийжээ. Одоогоор .

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс бүх хилээ хааж хатуу хориг тавихын оронд хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд халдвар илрүүлэгч ашиглахыг зөвлөөд байгаа юм. Тусгай бүсэд одоогоор Уханийн шинэ төрлийн коронавирусээр халдварласан 15 тохиолдол илэрчээ.

Эмнэлгийн ажилчдын холбооны тэргүүн Винни Югийн хэлснээр хэрэв бүх хилээ хааж хориг тавихгүй бол халдвар хурдацтай тархаж эхэлбэл хүн хүч, тоног төхөөрөмж, тусгаарлах байр хангалттай биш учир тархалтыг зогсоож чадахгүйд хүрнэ хэмээн сэрэмжлүүлж байна. .

Одоогийн байдлаар шинэ коронавирусээр 362 хүн халдварлаж, 17,000 гаруй иргэн халдварлаад байна. Хилийн чанадад 150 хүн халдварласнаас Филиппин улсад нэг хүн амиа алджээ.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.